Монгол угсаатан иргэдийн эсрэг Хятадын үйлдсэн харгис үйлдлүүлийг баримтжуулсан номыг Боржигин овогт Лхамжав бичиж, нийтэлсэн байдаг. Харин одоо тэрээр хоригдож байна.
Mr. Lhamjab A. Borjigin, a 74-year-old Mongolian historian and writer, has been placed under house arrest with charges of "national separatism" and "sabotaging national unity." https://t.co/mrkeGuLzX9 pic.twitter.com/WSO7mbkxB8
— PEN America (@PENamerican) July 24, 2018
Лхамжав нь тусгаар тогтносон Монгол Улстай хиллэдэг Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос гаралтай нэгэн. Тэрээр номондоо Соёлын хувьсгалын үеэр Хятадын Коммунист Намын зохион байгуулалттай дарангуйллыг туулж өнгөрүүлсэн Монгол угсаатнуудын сэтгэл өвтгөм мэдүүлгүүдийг багтаасан байна.
Лхамжав номондоо Хятадын Засгийн газар нь хоморголон устгах, тамлан зовоох үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар удирдан явуулсан хэмээн буруутгасан юм. Хятадын төр засаг Лхамжавыг:
- “Үндэстнийг хагалан бутаргах”
- “Үндэсний нэгдмэл байдлыг бусниулах”
- “Хууль бусаар нийтлэх, түгээх” зэрэг зүйл ангиар яллаж, шүүх хурлыг нь хаалттай явуулсан байна.
Лхамжав Монголчуудын эрхийг хамгаалах байгууллагад хандаж, эрүү үүсгэсэн хэргийг нарийвчлан танилцуулсан байна.
Тэрбээр “Өвөр Монголд хоморголон устгах ажиллагаа явуулсан этгээдүүд, эсвэл тэрхүү ажиллагааны тухай дуу хоолойгоо илэрхийлсэн над шиг хүмүүсийн хэн нь ‘үндэсний нэгдмэл байдлыг бусниулсанд’ тооцогдох ёстой вэ гэсэн асуултаар өөрийгөө хамгаалсан” гэжээ.
Өвөр монголд байдал хурцдаж байна
Лхамжав бол Өвөр Монголд баривчлагдсан хэд хэдэн Монгол угсаатан зохиолчдын нэг. Төрийн дэмжлэгтэй уул уурхайн болон мод бэлтгэлийн компаниуд газрын маргаанаас болж орон нутгийн малчидтай зөрчилдөх болсноор бүс нутагт байдал хурцадсан гэж “Чөлөөт Ази” радио мэдээлж байна.

Мөн “Чөлөөт Ази” радиогийн мэдээлснээр, гадаадад оршин суудаг Монгол угсаатнууд Хятадын засгийн газрыг “хүний эрх зөрчдөг, Хятадын хил хязгаар дотор Монгол угсаатнуудын эсрэг байнгын бөгөөд зохион байгуулалттай ялгаварлан гадуурхалт гаргадаг, мөн тэдний уламжлалт нүүдэлчин ахуйг устгахад чиглэсэн урт хугацааны бодлого явуулдаг” хэмээн буруутгадаг аж.
Эдгээр нь Бээжингээс Шинжаанд Хятадын үндсэрхэг үзлийг сурталчлан, уйгур, казах, киргизүүд болон бусад мусульман шашинтнуудыг үндэс угсаа, соёл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааг байнга явуулж байгаатай төстэй юм.
АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Элчин сайд Сэм Браунбэк 6-р сарын 6-ны өдөр Хятадын үндэсний болон шашны цөөнх гадуурхагдаж буй тухай хурал дээр хэлэхдээ “Хятадын засгийн газрын эдгээр үйлдэлүүд нь тодорхой үндэстэн, шашинтан хүмүүсийг харгислан, хүч хэрэглэн хяналтандаа байлгах зорилготой” гэсэн байна.
Лхамжавын хувьд, утга зохиол-хүний эрхийн байгууллага болох ПЭН Америка түүний баривчилгааг “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон Өвөр Монголын түүхийн судалгаанд халдсаар байгаа үйлдэл” хэмээсэн байна.
Лхамжав “Манай Монголчуудад хүний үндсэн эрх, суурь эрх чөлөө гэсэн зүйл байдаггүй, улс төрийн хараат бус байдлын талаар бол дурдаад ч хэрэггүй” хэмээн дүгнэн хэлжээ.